Танд санал болгож байна

Автомашины график урлаг

Үүнд гурван төрлийн дүрс буулгах технологи багтддаг: Аэрографи, Хэвлэмэл график, Винил стикер. Аэрографи – автомашины зориулалтын будгаар зураг, дүрс буулгах. Хэвлэмэл график – хэвлэлттэй хуулга.


Автомашины өнгө өөрчлөх

Автомашин хэсэгчлэн болон бүтнээр нь ямарч залгаасгүйгээр хуулгаар наах. Автомашиныг бүрсгэ, толин, хамелеон, карбон болгох боломжтой.


Автомашины хамгаалалтын хуулга

Полиуретан материалаар хийгдсэн хуулгаар автомашины бампер, капот болон кузовны хэсгийг автомашины будгийг хамгаалах зорилгоор наах.


Автомашины гэрлийг хуулгаар бүрэх

Автомашины гэрлийг энгийн, хялбар, хямд төсвөөр өөрчилж шинэ дүр төрхтэй болгох.


Алтаар бүрэх

автомашин, дотоод интерьер, сантехникийн дизайны шинэ урсгал. Молекулын түвшинд үнэт металлаар бүрэх үйлчилгээ. 750/999 –ийн сорьцын алт ашиглагдана


Хуулганы худалдаа

ЗМ(ЯПОН) И HEXIS (ФРАНЦ), KPMF (Англи) хуулга худалдаж байна. Япон улсад үйлдвэрлэсэн (3М) 3D карбон, хамгаалалтын хуулга, KPMF (Англи) хуулга борлуулж байна.


 
Sale business AVTOGRAF!

Өөрийн гэсэн логотой домен контенттэй бренд болсон сайтыг үнэ хаялцуулж зарна. Сонирхсон хүн энэ хаягаар саналаа ирүүлнэ үү. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

Өвөрмөц загварууд

Монгол анх удаа "white matt benz"

Манай компани монголд анх удаа Mersedes S-Class загварын машиныг цагаан маттаар бүрлээ. Машинаа гоёж мөн өөрийн төмөр хүлгийнхээ үндсэн өнгөө хамгаалах боломжыг бид олгож байна. Хэв загварын ертөнц рүү хамтдаа алхая AVTOGRAF компани

 
Land 200 "Matt black"

Монгол Улсын маань нийслэл Улаанбаатар хотын маань замын хөдөлгөөнд манай компаны хамт олон Мат хар Land Cruiser 200 маркын машиныг нэмлээ. Машинаа гоёж мөн өөрийн төмөр хүлгийнхээ үндсэн өнгөө хамгаалах боломжыг бид олгож байна. Хэв загварын ертөнц рүү хамтдаа алхая AVTOGRAF компани

 
"Porsche Cayenne" Matt Black
Улаанбаатар хотын гудамжнаа өнгө нэмсэн Монгол дахь цорын ганц "Porsche Cayenne"-ыг та бүхэнд танилцуулж байна. Бүрсгэр буюу матт хар өнгөтэйгээрээ бусдаас ялгарах уг машины хуулга зөвхөн үзэмж нэмээд зогсохгүй машины үндсэн будгийг механик болон техникийн жижиг гэмтэл, нар, салхи, шороо гэх мэт байгалийн хүчин зүйлээс шалтгаалах өнгө алдалтаас хамгаалах чадвартай. Өөрийн хэв маягийг илэрхийлэх цор ганц төмөр хүлэгтэй болох боломжийг бид танд олгож байна.
 
NISSAN GTR Matt black
Бүрсгэр хар буюу "matt black" орчин үеийн залуусын сонирхлыг эхээхэн татаад байгаа бүрсгэр хар "matt black"-аар хийсэн Nissan GTR-ийг сонирхуулж байна та бүхэндээ.
 
3D carbon Nissan patrol
3D карбон буюу карбон нь хуулгатай Nissan patrol Улаанбаатар хотын маань хөдөлгөөнд шинээр нэмэгдлээ. Энэхүү хуулга маань таны машины үзэмжийг чимээд зогсохгүй мөн таны төмөр хөлгийн үндсэн өнгийг хамгаалах чадвартай юм.
 
"Matt black" mazda rx8
"Matt black" mazda rx8 улаанбаатар хотын маань зам дээр шинээр нэмэгдлээ.
 
Металлик мөнгөлөг land 200
Металлик мөнгөлөг буюу "Metallic silver". Та одоо өөрийн төмөр хөлгөө хүссэн өнгөөр солих боломжтой боллоо.
 

Санал асуулга

Та Автографын тухай хаанаас мэдсэн вэ?
 

Мэдээ

Traffic police cars "AVTOGRAF" style

Манай хамт олон Замын Цагдаагийн Ерөнхий газартай хамтран монгол улсынхаа төрийн тэргүүнийхээ хамгаалттын машиныг янзллаа. Хэв загварын ертөнц рүү хамтдаа алхая AVTOGRAF компани

 
Зөвхөн залуучууддаа AVTOGRAF PLUS үйлчилгээ

Саарал өнгөтэй машин улаан болгов. Энэ бол Автограф + үйлчилгээний тод жишээ буюу 18 сая төгрөгийн дотор үнэтэй машиныг ердөө 1,200,000 төгрөгөөр бүтэн өнгө өөрчлөх үйлчилгээ хийлгэв. Чанаргүй будаг хийлгэснээс хавьгүй дээр. Хэв загварын ертөнц рүү хамтдаа алхая

 
Зөвхөн залуучууддаа AVTOGRAF PLUS үйлчилгээ

Манай компаны залуусдаа зориулсан үйлчилгээ шинээр нээлээ. Хэрэв та зах зээлийн үнэ 18,000,000-с доош үнэтэй суудлын тэрэг ундаг бол таны машины өнгийг бид 800,000-1,200,000 мянгаар өөрчилж өгөхөөр боллоо. Хэв загварын ертөнц рүү хамтдаа алхая

 
Манай компани Drift show-нд оролцов

Манай хамт олон 4 сарын 21-ний өдөр болсон D20-ын зохион байгуулсан drift show-уун дээр үзэгчдийн хээ өмнө машин янзалсан бөгөөд уг үйл ажиллагаанд хамтран ажилласан билээ.

 
Монголд анх удаа "Sticker bomb"

Энэхүү үйлчилгээний олон төрлийн "funny" гэгддэг зургийг дээр дээрээс нь давхарлаж нааж хийдэг юм. Уг үйлчилгээ нь үзэмжтэй бөгөөд эгдүүтэй харагдаг юм. Энэ үйлчилгээг өөр орнуудад ихээхэн хэрэглэдэг ба автограф компани нь хэрэглэгч та нарт хамгийн түрүүнд нэвтрүүлж байгаа юм. Өөрийн хэв маягийг илэрхийлэх цор ганц төмөр хүлэгтэй болох боломжийг бид танд олгож байна.

 
"Unitra" компани

Манай хамт олон "unitra" компанийн машины рекламыг хийлээ. Уг компани нь монгол улсдаа томоохон брендүүдийн барилгын тоног төхөөрөмж тухайн компаниас нь нийлүүлдэг бөгөөд та бидний сайн мэдэх makita, wilo, honda гэх үйлдвэрийн төхөөрөмжийг монголдоо нийлүүлдэг юм.

 
Шинэ дэлхий тв

Та бидний сайн мэдэх шинэ дэлхий телевизийн хамт олон манай компаниар машин дээрээ "лого"-гоо наалгалаа. Энэ хүү тв маань шинэ технологоор тоноглогдсон бөгөөд монгол улсынхаа өнцөг булан цацаж эхлээд байгаа билээ. Мөн удахгүй болох боксын тэмцээний шууд дамжуулан үзүүлэх гэж байгаа юм байна.

 
Crown club

 border= Манай компани "Crown club"-ын лого хийж өгсөн бөгөөд удахгүй болох тэдний шоу дээр манай компани оролцож байгаа билээ. Энэхүү шоунд манай компани ирсэн үзэгчдээс 3 азтан шалгаруулах бөгөөд тэрхүү азтангууддаа манай хамт олон 1 байрт винил график, 2 байр арт копут, 3 байр бүтэн угаалга тус тус хийж өгнө.

 
Манай шинэ төрөх

Манай компани нь автомашинд зориулсан Англи, Америк, Герман, Франц улсын хуулгаар таны машины өнгийг өөрчилж таны машин дээр зураг болон винил график хийж үйлчилж байна. Мөн манай компани нь 24 кратын алтаар таны дугуй болон төмөр эдлэлийг бүрж үйлчилж байна. Төмөр хүлэгдээ хайртай хүн бүрийн сонголт.

 
Хромон хуулга өнгөний өргөн сонголттой боллоо

Хэрэглэгчдийн сонирхлыг багагүй татдаг алтлаг, металлик буюу никель хромон хуулга саяхнаас төрөл бүрийн өнгөний сонголттой болсон. Хоёр оны заагт Франц улсад нээлтээ хийсэн уг бүтээгдэхүүн Монголд ирлээ. Технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, өвөрмөц дахин давтагдашгүй өнгөөр машинаа гоёх боломжийг манай компани танд олгож байна.